ХЭЭЛТЭЙ ГҮҮНИЙ АРЧИЛГАА, МАЛЛАГАА

Тэжээлийн тэнцвэрт байдал: Хээлтэй гүү нь витамин, эрдэс, уургаар баялаг тэжээл хэрэглэх шаардлагатай. Уураг ба илчлэгийг нэмэгдүүлэх, хээлийн өсөлт, хөгжлийг дэмжихийн тулд нэмэлтээр кальци, фосфор эрдсийн тэнцвэртэй байдлыг хангах, Е витамин ба селен эдгээр нь булчин болон дархлааны эрүүл мэндийг дэмждэг. Ялангуяа өвлийн улиралд ханиаднаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлт дархлаа дэмжих хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн: Хөнгөн дасгал нь хээлтэй гүүнд ашигтай бөгөөд булчингийн агшилт, цусны эргэлтийг хадгалахад тусалдаг.
Стрессээс зайлсхийх: Байран маллагааны үед шилжихэд байр, тасалгааны зай талбай том, дулаан зүчээ, байранд байлгах тэжээл, усыг тогтмол цагт өгөх тасалгааны хэмийн усаар усалж, байх. Тээвэрлэх хол замд ачихад стресст орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлт хэрэглэх. ширүүн тууж хөөхгүй байх. Хээлтэй гүүг стресст оруулснаар хээл хаяхаас гадна. Бусад өвчний үндсэн шалтгаан болно.

Хуваалцах:

Сүүлд нийтэлсэн

Мэдээлэл тогтмол авах

И-мэйлээ бүртгүүлээд тогтмол мэдээлэл аваарай.